Монголын багийн хувцас олон орны тамирчдаас өнгө хийц, загвар болон өмсөхөд эвтэйхэн зэргээрээ 17 орноос шилдэгт багтсан байна. Мөн Израил, Энэтхэг, Доминика, Индонези, Их Британи, Беларус, Серб зэрэг орнууд дараа нь оржээ. Монголын баг тамирчдын хувцсыг гэрэлтсэн тод өнгөтэй гэж магтаад эмэгтэйчүүдийнх нь юбканы хормойн хээ угалз нь их өвөрмөц болсон гэж гадны сайтуудад бичиж байна. Мөн 200 орны тамирчдын жагсаалыг хараад та бүхэн уйдахгүй бөгөөд уйтгартай нэг ч өнгийг харахгүй байх болно хэмээн онцолжээ.
О.ӨНӨР