Categories
мэдээ спорт

РИО2016: Ж.Гантөгс урьдчилсан харваанд 24-т шалгараад байна

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа Монголын цагаар өчигдөр оройн 21.00 цагт болсон юм. Энэ төрөлд оролцох 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харваж нийт авсан оноогоор 1-64 байрт эрэмбэлэгдсэн. 15 дугаар байн дээр Украйны Виктор Рубан /дэлхийн чансаа 36/, Норвегийн Вард Магнус /дэлхийн чансаа 52/ нар ээлжлэн харвасан. Харин манай тамирчин Ж.Гантөгсийн хувьд тэмцээний гараагаа тун сайн эхлүүлж эхний зургаан сумандаа 60-59 онож тэргүүнд бичигдэж байсан бол тэмцээний эцсийн дүнгээр 664 оноог цуглуулж, 24-р байрт орлоо. Ж.Гантөгсийн дасгалжуулагчаар Ж.Нарантуяа ажиллаж байгаа, наймдугаар сарын 8-ны өдөр Тайландын тамирчин Уттаяа Тамвонтай өрсөлдөн харвана.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *