Categories
мэдээ спорт

РИО2016: ​Тамирчид “Маракана” цэнгэлдэхэд орж ирж байна

“Рио-2016” олимпийн наадмын нээлт үргэлжилж байна. Энэ удаагийн нээлтэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөн гаргаж, Бразил улс өөрийн орны гайхалтай түүхийг харуулсан урлаг соёлын сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж байна.

Яг энэ мөчид “Маракана” цэнгэлдэхэд олимпийн наадамд оролцож буй баг тамирчид жагсан орж ирж байна. Мэдээж, уламжлал ёсоор Грек улсын баг тамирчид хамгийн түрүүнд орж ирлээ. Энэ бол олимпийн наадмын хамгийн оргил хэсэг байдаг, тамирчид өөрийн эх орны далбаагаа мандуулан хүндэтгэлтэй орж ирдэг билээ. Тун удахгүй манай Монгол Улсын тамирчид цэнгэлдэхэд орж ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *