Бразил улсын Рио Де Жанейро хотод зуны олимпийн XXXI наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн эхлэлд “Маракана” төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч олон тоо тоолж эхлүүлсэн юм. Үүний дараагаар Бразил улсын төрийн далбааг цэнгэлдэхийн голд мандуулж, төрийн дуулал эгшиглүүллээ. Улмаар “Амазонг”-ийн ойн жүжигчилсэн урлагийн үзүүлбэрийг үзүүлж байна.