Categories
мэдээ нийгэм

УИХ-ын 76 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь бүртгүүлжээ

Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны наймдугаар сарын дөрөвний өдрөөр дуусгавар болсон.

Хуулийн хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 100 хувь гаргаж бүртгүүлжээ.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх бөгөөд АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах аж.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Мөн мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байх бөгөөд хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *