Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Сул дорой Засаг” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна

Нэгдүгээр нүүрээс Баян-Өлгий аймагт гамшигт нэрвэгдсэн айлуудын байшинд зориулсан 50 тонн цемент тээвэрлэж яваад айлын дэлгүүр дайрч долоон хүний амь нас эрсэдсэн тухай болон “Эхний ээлжинд бид ашиг сонирхлоо хойш нь тавих ёстой” УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ярилцлага зэргийг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” болон “Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Р.Чингис танаа” ил захидал хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Сул дорой Засаг” нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд сүүлийн үед твиттерт идэвхтэй жиргэдэг 200-300 хүний үгийг нийт ард түмний үг мэт хүлээн авч байгаа тухай түүний үзэл бодол ч илэрхийлэгджээ.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн доктор Ц.Бүжидмаагийн ярилцлага хэвлэгджээ.

Улс төрийн тавдугаар нүүрнээс “Шинээр тодорч буй дэд сайдуудын хэн нь хэн бэ?” хэмээх гарчигтай материал гарчээ.

Цаг үе, үйл явдлын наймдугаар нүүрнээс ойрын үед хэт халалт болон цаашид тэнгэр хангай маань ямар байх тухай сонирхолтой цаг агаарыг уншаарай.

10 дугаар нүүрнээс Олимпод оролцох Монголын 43 дахь тамирчнаар азтай тодорсон Ө.Чагнаадоржийн тухай материал хэвлэгджээ.

Эдийн засгийн 11 дүгээр нүүрэнд СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайханы “Засгийн газар халамжийн бодлогоо хойш тавиад эдийн засгаа сэргээхэд анхаарах хэрэгтэй” ярилцлага нийтлэгдлээ.

12 дугаар нүүрний “Дэвжээ” буланд Азумарюү С.Тодбилэг: Бага байхдаа зүлэг усалдаг усны машин дотор л өдөржингөө явдаг байлаа нэртэй сонирхолтой ярилцлага гарчээ.

Сонины 13 дугаар нүүрний “Энэ зуны амралт” буланд сэтгүүлч Ж.Баярсайханы энэ зуны амралтаараа Хөвсгөл нутгийнхаа хөндлөн хөх уулсыг зорьсон тэмдэглэлийг уншаарай.

15 дугаар нүүрний “Хүмүүс, хувь тавилан” буланд Хөвсгөл аймгийн уугуул, гал түймэртэй 42 тэмцэж ард түмнээсээ “Галын хошууч” алдар цол хүртсэн Самбуугийн Жавзмаа гуайн ажил амьдралын сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *