Categories
мэдээ нийгэм

Энэ жил сургууль, цэцэрлэгийн их засварт зориулан 6.8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Төсөвт өртөгийн хүрээнд нийт 89 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж буйгаас 49 нь орон нутагт хийгдэж байна. Одоогийн байдлаар 23 обьектын засварын ажил бүрэн дуусаад байгаа аж. Үүнд:

  • Сургууль-10
  • Цэцэрлэг-7
  • Шинжлэх ухааны байгууллага-4 байна.

Их засварын ажил улсын хэмжээнд 64 хувьтай явж байгаа бөгөөд салбарын яамны зүгээс наймдугаар сарын 15 гэхэд засварыг бүрэн дуусгах үүрэг чиглэлийг гүйцэтгэгчид болон холбогдох байгууллагуудад өгөөд байгаа ажээ.

Мөн концессын гэрээгээр хийгдэж байгаа 32, 14, 73, 38 сургуулийн барилгын ажил 30 гаруй хувьтай явж байгааг БСШУСЯ-наас мэдээллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *