Categories
гадаад мэдээ

Олимпийн алтан медалийн нэг бүрийн үнэ нь 587 ам.доллар болдог

Бразилийн Рио де Жанейро хотод олимп эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Олимпод 10500 тамирчин 28 спортын төрлөөр 306 тэмцээнд оролцох аж. Эдгээр тамирчдаас тал хувь нь буюу 5130 тамирчин медаль хүртэх юм байна. Үүнээс алтан медалийг 812 тамирчинд хүртэнэ.

Медалийг хийхэд нийт 100 орчим барималч болон тусгай ажилтнууд Бразилийн Минт хотын үйлдвэрт ажиллажээ. Тэд нийт 2130 медаль хийснээс 2600 нь паралимпийн тамирчдынх юм байна.

Алтан медаль гэхэд цул алт биш өнгөлсөн мөнгө байдаг байна. Энэхүү медалийг хийхэд 494 грамм мөнгө, зургаан грамм алт оржээ. Үүнийг зах зээлийн үнэлгээгээр тооцвол Олимпийн алтан медалийн нэг бүрийн үнэ нь 587 ам.доллар болж байна.

Түүнчлэн паралимпийн тамирчдад баррейл үсгээр шивсэн, сэгсрэхээр дотор нь хийсэн ган бөмбөлөг дуу чимээ гаргадаг зэргээр тамирчид тус бүрийн онцогоос хамааран өөр өөр хийж, медалийн үнэ цэнийг мэдрэх боломж олгохоор хийжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *