Categories
мэдээ улс-төр

МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг байгуулжээ

МАН-ын гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Тэд өнөөдөр мэдээлэл хийж, цаашид мэргэжлийн Засгийн газарт хөндлөнгөөс шүүмж өгч, дэмжиж ажиллах болсон тухай мэдээллээ. Хөдөлгөөнийхний хэлж буйгаар тэд МАН-ыг дэмжигч, жирийн иргэдийн төлөөлөл гэлээ. Ерөнхий зохион байгуулагчаар П.Өлзийнаран ажиллаж байгаа аж. Харин нарийн бичгийн даргаар Ч.Гүнжидмаа ажиллаж эхэлжээ. Жирийн иргэдийн дундаас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэгдсэн гэх тус хөдөлгөөнд нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус нэгдсэн байна.

Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч П.Өлзийнаран “Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай, бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэж мэдээллээ.

Тэдний тавьж буй гол шаардлага нь салбар бүрд мэргэшсэн, мэргэжлийн хүнийг томилж, зөв удирдуулахад чиглэжээ. Нийгэмд үүссэн, шийдлээ хүлээсэн олон асуудалд мэргэжлийн хүнийг томилж байж үр дүнд хүрнэ хэмээн тэд мэдээллээ. Гэхдээ сайдуудыг нэгэнт томилсон тул өөрчлөх боломжгүй. Харин дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоонд мэргэжлийн хүнийг нь олж тавих нь чухал гэдгийг санууллаа. Ялангуяа экспортын гол нэрийн барааны үнэ унасан энэ үед төрийн өмчит үйлдвэр, уурхайнуудыг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулж, үйлдвэрийн зардлыг бууруулах, ашигтай ажиллуулах цаг болсон гэдгийг хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *