Categories
мэдээ нийгэм

Гол мөрний ус хэт ихсэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд усархаг бороо орно. Мөн гол мөрний үерийн оргил долдугаар сарын сүүлээр ажиглагддаг. Өнгөрсөн долоо хоног болон өмнөх долоо хоногийн эхээр хэт халсны улмаас зарим гол мөрний ус түр татарчээ.

Гэхдээ Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу байх ба бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байгаа юм. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *