Categories
мэдээ нийгэм

Туул голд хүүхэд живжээ

Монгол орны ихэнхи нутгаар хур бороо элбэг, томоохон гол, мөрөн, нуурын ус олон жилийн дунджаас илүү гарч үерийн аюултай байгаа билээ. Сүүлийн жишээ Баянөлгий аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас 700 гаруй иргэн орон гэргүй болсон, мөн томоохон нууранд завьтайгаа живсан тохиолдол ч гарсан.

Тэгвэл Туул голд хүн живсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ . Энэ дагуу шалгахад Хан Уул дүүргийн нутагт, “Мишээл экспо” төвийн урд хэсэгт эрэгтэй 15 настай Х гэгч иргэн Туул голд сэлж байгаад живсэн байна. Х нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг байжээ. Энэ хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Өчигдрийн хувьд нийтдээ 4000 гаруй дуудлага иржээ. Үүнээс 71 нь гэмт хэргийн шинжтэй, 1201 нь зөрчлийн, 440 согтуугийн, 269 нь зам тээврийн ослын дуудлага эзэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *