Categories
мэдээ улс-төр

Зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулахаар болжээ. Форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулж форумаас хамтарсан илтгээлт гарган, НҮБ-ийн нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэвдийн дор 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Чингисийн талбайд 2016 оны 8 дугаар сарын 3, 4-ий өдрүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийг Нийслэлийн Агаарын чанарын албанд бүртгэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *