Categories
мэдээ нийгэм

АСЕМ-аар нийт 5000 гаруй цагдаагийн албан хаагч ажиллажээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, иуслах комиссар П.Энхтогтох хэлэхдээ “АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэрх хамгаалалтын ажил амжилттай явагдаж дууслаа. Бид 2014 оны арванхоёрдугаар сараас эхлэн бэлдэж эхэлсэн бөгөөд нийт 120 гаруй заалттай төлөвлөгөөний дагуу ажилласан.

Дээд түвшний уулзалтаас гадна дагалдах есөн хурлын аюулгүй байдлыг ноцтой зөрчилгүйгээр зохион байгуулж чадлаа.Мөн дээд түвшний уулзалтын үеэр болсон таван улсын албан ёсны айлчлалыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Энэхүү АСЕМ-ын уулзалтын үеэр нийт 5,000 гаруй албан хаагч оролцсон. Ингээд цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлсэн нийт иргэддээ баярласан талархсанаа илэрхийлж байна” гэлээ.

Цагдаагийн байгууллага энэ сарын 13-18-ны өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн талаар 7,083 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 гэмт хэргийг илрүүлж, гурван гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан 674 хүнийг саатуулж, 364 хүнийг ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан 293 хүнд авах ёстой арга хэмжээг авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *