Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт болсон үерийн хор уршгийг арилгах талаар зөвлөмж хүргүүллээ


Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, нэлээд их хэмжээний хохирол учирсан. Тэгвэл үерийн гамшгийн хор уршгийг арилгах талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгээс тус аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Дарменд зөвлөмж хүргүүлсэн байна.


Зөвлөмжид халдваргүйжүүлэх ажлыг долоо хоногийн дотор хийх гүйцэтгэхийг онцолсон байна.
• Халдваргүйжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг байнга хянаж, удирдлага зохицуулалтаар хангах, өдөр бүр хийсэн ажлын тайланг тогтмол гаргуулж, тулгамдсан асуудлуудыг тухай бүр шийдэж ажиллах,
• Үерийн гамшгийн голомтоос нүүн шилжиж, шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар шуурхай хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Өлгий сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтныг нэрвэгдэгсдийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхээр байнга ард иргэдийн дэргэд ажиллуулах,
• Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шуурхай, бодит байдлаар түгээн олгох, гарын үсэг зуруулж баталгаажуулах, фотожуулах, баримтжуулах,
• Өлгий сумын үерийн эрсдэлийн зэрэглэл өндөр тул цаашдаа орон нутгийн хөгжлийн бодлогын хөтөлбөрт үерийн далан суваг барих, зураг төсөл бүтээн байгуулах зардлын тооцоог тусгаж, үерийн далан барих ард иргэдийг аюулгүй бүсэд амьдрах боломжийг бүрдүүлэх,
• Ард иргэдийн сэтгэл хямралыг засах, тайвшруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ, тогтворжуулах, төрийн болон мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын зүгээс хийж байгаа ажлын талаар ард иргэдэд тогтмол мэдээлэл өгөх,
• Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үнэн бодит мэдээллийг ард иргэдэд түгээж сургах,
• Ард иргэдийн байшин, хашаа барьсан материал /блок/-ын стандартыг шинэчлэн тогтоож, цаашид энэхүү барилгын материалын хэврэг, эмзэг байдлыг бууруулах, чанарыг сайжруулах,
• Ард иргэдийн аюулгүй амьдрах мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах,
• Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, шуурхай хариу арга хэмжээний үр дүнгийн талаар өдөр бүр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгдэж байх зэрэг зөвлөмжийг Улсын Онцгой комиссийн Шуурхай ажлын хэсэг өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *