Categories
гадаад мэдээ

Туркт нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна

Хэсэг бүлэг цэргийнхэн Туркийн Ерөнхийлөгч Ресеп Таийп Эрдоганы засаглалын эсрэг төрийн эргэлт хийх гэж оролдсон билээ. Ерөнхийлөгч Р.Эрдоган Истанбулд газардан хэвлэл мэдээллийнхэнд “Засгийн газар бүгдийг хяналтандаа байлгаж байна” гэж хэлсэн боловч цагдаагийн албан хаагч өртсөн 42 хүн Анкарад нас барчихаад байна. Мөн Истанбулд одоо болтол гудамж талбайн эргэн тойронд гүүрэн дээр цэргийнхэн байсаар байгаа аж. Түүнчлэн СNN телевизийн Турк дэх байрыг босогчид эзэлж, шууд нэвтрүүлэг цацагдаж байх үеэр орж, мэдэгдэл хийжээ.

Тиймээс үнэхээр Туркийн Засгийн газар бүхнийг хяналтандаа авсан уу гэдэг нь тодорхойгүй байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *