Categories
мэдээ нийгэм

Францад болсон халдлагад монгол иргэд өртөөгүй гэв

Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 77 хүн нас барж 100 орчим хүн бэртэж гэмтээд байна.

Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох Тунис гаралтай иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алджээ.Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсад 4,500 орчим Монголын иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн Монголын иргэн одоогоор байхгүй болохыг Гадаад Хэргийн Яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *