Уулзалтын талаар АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн. Хуралдааны нээлтэн дээр долоодугаар сарын 14-ний өдөр Францад болсон аймшигт халдлагатай холбогдуулан Францын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
Хурлыг нээж Европын холбоо, Словак, Шинэ Зеландын төлөөлөгчид үг хэлсэн. АСЕМ-д оролцогч байгууллагууд болон уулзалтуудыг төлөөлж оролцсон гадаад дотоодын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтын талаар УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийсэн.
Хурлыг нээж төлөөлөгчдөөс БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе үг хэлсэн. Үүний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян нар үг хэлсэн.
АСЕМ-ын уялдаа холбоо “Ирээдүйн хамтын ажиллагаа”-г хэрхэн бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн өнгөрсөн 20 жилд АСЕМ бол үнэхээр хэрэгтэй үйл явц байлаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэв.