Францын Ницце хотноо өчигдөр 22.00 цагийн орчимд халдлага болсон билээ. Халдлагын улмаас 77 хүн амиа адсан талаар бид мэдээлсэн. Мөн 50 гаруй хүний биеийн байдал муу байгаа. Тус хотын удирдлагууд аюулгүй байдлын улмаас олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр тус хотноо очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх байна. Улмаар халдлагын дараа Францад гашуудал зарлаад байна.