Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа гарчээ

Баян-Өлгий аймагт үерийн улмаас 700 гаруй хүн орон гэргүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар газар дээр нь ажиллаж байгаа. Тэгвэл Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа нийслэлээс хөдөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *