Categories
мэдээ нийгэм

Дээд түвшний уулзалтыг 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг гадаад дотоодын 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна. Тус сэтгүүлчдэд зориулан Шангри-Ла зочид буудалд Пресс төв нээсэн билээ.

Сэтгүүлчдийн 612 нь гадны, үлдсэн 124 нь дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнууд байна. Хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран газар дээрээс нь шууд дамжуулах юм.

АСЕМ-ын угтан авах ёслол болон нээлтийн үйл ажиллагааг хэвлэлд нээлттэй явуулж, үндсэн болон дагалдах хурлуудыг хаалттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх зорилгоор хамтарсан хэвлэлийн бага хурал зарлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *