Монгол Улсанд цоо шинэ агаарын хөлөг газардаад байна. АТАР-72 агаарын хөлгийг 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Монголд оруулж ирсэн. Энэхүү онгоцоо усан ёсолгоо хийж хүлээн авчээ. Долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Даланзадгад, Мөрөн, Увс, Ховд, Чойбалсан, Өлгий, Оюу-Толгой чиглэлд зорчигч тээврийн нислэгт ашиглахаар төлөвлөж байгаа аж.
Энэ нь Франц, Итали улсын хамтарсан Дани улсын “Атар” гэдэг агаарын хөлөг үйлдвэрлэдэг компаны онгоц юм байна. Энэ хөлгийг 1988 оноос эхэлж үйлдвэрлэсэн. Одоогоор дэлхийд 800 гаруй онгоц нисч байгаа гэнэ.