Categories
мэдээ улс-төр

Сингапурын ерөнхий сайд Монголын Буддын шашны өв соёлтой танилцаж байна

Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол улсад анх удаа айлчилж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр айлчлалынхаа хүрээнд Гандан Тэгчэнлин хийдэд зочилж Монголын Буддын шашны өв соёлтой танилцаж байна. Ерөнхий сайд Лигийн албан ёсны айлчлал маргааш эхлэх бөгөөд Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах ажээ. Дараа нь Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх уулзалтанд оролцохоор төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *