Categories
мэдээ спорт

Х.Хас-Эрдэнэ Рио-гийн олимпийн боксын тэмцээнийг шүүхээр боллоо

Венесуэлийн Варгас хотноо болсон мэргэжлийн боксчдод Олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Рио-2016” Олимпийн наадмын боксийн тэмцээнийг шүүх эрхийг АIBA буюу Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ авчээ.

Х.Хас-Эрдэнэ нь Олимпийн наадмын боксын тэмцээнийг шүүх Монгол Улсын хоёр дахь шүүгч болж байна. Өмнө нь “АФИН-2004″,”БЭЭЖИН-2008” оны олимпийн их наадамд Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан шүүгчээр ажиллаж байсан юм. Ингээд Рио-гийн олимпод монголоос гурван шүүгч оролцохоор боллоо. Өмнө нь чөлөөт бөхийн тэмцээнийг шүүх эрхийг Б.Төмөрбаатар, жүдо бөхийг шүүх эрхийг М.Бөхбат нар аваад байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *