Categories
мэдээ нийгэм

Хэсэгчлэн хаах замуудыг танилцуулж байна

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим замуудыг хаана. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замууд энэ сарын 12-ны 01:00 цагаас эхлэн хааж эхэлсэн байна. Мөн дээд түвшний үндсэн уулзалтаас гадна төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид зорчих үед Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замууд түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *