Categories
мэдээ нийгэм

Хамгийн өвөрмөц хуушуур “Эрчим луун хүрхрээ”

Монголын тогооч нарын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол хуушуур” фестивалиар энэ жил “Хамгийн өвөрмөц хуушуур”-ыг Төв цэнгэлдэх хүрээлэнд шалгарууллаа. Энэ жилийн хамгийн өвөрмөц хуушуураар “Эрчим луун хүрхрээ” хэмээх нэртэй, Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газрын хуушуур шалгарчээ.

“Эрчим луун хүрхрээ” хуушуур нь 100 ширхэг хуушуурын орцтой тэнцэх бөгөөд дээд гурил зургаан кг, хонины мах найман кг, халиар хоёр кг, давс 150 гр, ургамлын тос 0.6 литр оржээ. Илчлэг нь 38008,6 ккал ажээ.

Хамгийн өвөрмөц хуушуурыг бүтээсэн Монгол Улсын мастер тогооч Д.Эрдэнэбаяр “Хуушуураа бүхэл үрээр баяжуулсан гурилаар хийсэн бөгөөд хонины татсан махаар чимхэж хийсэн. Мөн хуушуурны уламжлалт технологийг эвдэж, битүү аргаар жигнэж болгосон” хэмээн ярилаа.

Тус фестивалийн шүүгч Л.Баярмаа “Тухайн хуушуурын утга агуулгыг харахаас гадна хуушуурын амт, чанар, орц, тогоочийн ур чадварыг харж шүүлээ. Энэ уралдаанд Төв цэнгэлдэхэд үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын дунд хоёр жилдээ зохион байгуулсан юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *