Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт найман хүүхэд төөрчээ

Баяр наадамтай холбоотойгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдлаар ажиллаж байна. Энэ өдрүүдэд Хүй долоон худагт хүүхдээ алдсан гэх найман дуудлага ирсэн бөгөөд эцэг, эхээсээ төөрсөн дээрх хүүхдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Тиймээс наадамчин олон та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, төөрч алга болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.Хэрвээ хүүхэд төөрч алга болвол Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байга цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд хандахыг зөвлөлөө.Мөн 102, ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабын 99319102, 96339102, 98959102 дугаарын утсаар дуудлага өгч болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *