Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд долоо давсан улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Пүрэвсайхан нар улсын заан цолны болзол хангасан.
Ерөнхийлөгч Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайханд Улсын заан цолны тэмдэг үнэмлэхийг нь гардууллаа. Харин Р.Пүрэвдагва есийн даваанд барилдаж байгаа юм.
Н.Ганаа