Categories
мэдээ спорт

Хоёр бөх заан цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн
хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан
Ч.Санжаадамба Увс аймгийн “Увснуур” дэвжээний бөх, улсын начин
Т.Баасанхүүг амлан авч давлаа. Ингэснээр Ц.Санжаадамба улсын наадамд дөрвөн
удаа шөвгөрч, заан цолоо
дөрвөн удаа баталж байгаа юм.

Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, Их засаг их сургуулийн бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улсын заан цолны болзол хангалаа. Тэрбээр Завхан аймгийн
Их-Уул сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх, улсын гарьд
Б.Гончигдамбаар долоо давлаа.

Мөн Ховд аймгийн харьяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан долоо давж, заан
цолны болзол хангажээ. Улсын
аварга С.Мөнхбат харцага цолны болзол хангаж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзийг
давсан бол аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан
Н.Жаргалбаяраар долоо давжээ. Улсын
аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар аваргуудаас үлдэж, шөвгийн наймд шалгараад
байна.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *