Categories
мэдээ спорт

Үндэсний сурын харваачдад Улсын цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад өнөөдөр улсын цол олголоо.

Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Завхан аймгийн харьяат Монгол Улсын мастер “Хангарьд” спорт клубын харваач Д.Дэмбэрэлсайханд Улсын мэргэн цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Пунсалдуламд Улсын мэргэн цол тус тус олгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Мөн шагайн харваанд түрүүлсэн мэргэчүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *