Categories
мэдээ спорт

Баян-Өлгий аймгаас 34 жилийн дараа улсын начин төрлөө

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Энэ даваанд Баян-Өлгийн аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баатарцол улсын харцага Ө.Даваабаатараар тав давж начин цолны болзол хангалаа.

Ингэснээр 1982 оны улсын баяр наадамд зургаа давж харцага цол хүртсэн О.Бахытаас хойш 34 жилийн хугацаанд нэг ч улсын цолтон төрөөгүй Баян-Өлгий аймгаас улсын начин цолтон төрлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *