Categories
мэдээ спорт

Шинээр зургаан харцага төрлөө

Улсын их баяр наадмын зургаагийн даваанаас одоогийн байдлаар зургаан харцага цолтон төрлөө. Тодруулбал Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Аймгийн арслан Б.Бат-Өлзий, Аймгийн арслан Д.Анараар зургаа давж харцага цолны болзол хангалаа. Мөн улсын начин Баасанхүү шинэхэн начин Амарсайханыг давж харцага цолны болзол хангаж, улсын харцага Пүрэвсайхан зургаа давж харцага цолоо баталлаа. Архангай аймгийн Булган сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын начин Р.Пүрэвдагва, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр нар зургаа давж, харцага цолны болзол хангалаа.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *