Categories
мэдээ спорт

Нэг айлын хоёр хүргэн улсын начин боллоо

Монгол
бөхийн үе үеийн түүхэнд ах дүү бөх олон байдаг. Тэдний нэг Архангай аймгийн
Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л. Үйтүмэн, аймгийн арслан
Л.Шинэбаатар, аймгийн начин Л.Отгонбаатар нар юм. Харин өнөө жилийн баяр наадамд Л.Шинэбаатар нутгийн дархан аварга
Г.Өсөхбаяраар тав давж, начин цолны болзол хангалаа. Мөн шинэхэн начин
Л.Шинэбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур”
дэвжээний бөх Н.Жаргалбаяр нар
төрсөн эгч дүүстэй гэрлэсэн, нэг айлын хүргэнүүд ажээ. Нэг айлын гурван охин
гурвуулаа бөх хүнтэй суусан байдаг. Харин өнөө жилийн наадамд хоёр хүргэн болох
Н.Жаргалбаяр, Л.Шинэбаатар нар улсын
начин болж, одтой сайхан барилдлаа. Үүнээс гадна Л.Шинэбаатарын төрсөн эгч нь Улсын
гарьд Б.Гончигдамбын эхнэр ажээ.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *