Categories
мэдээ спорт

Өнөө жил 18 шинэ начин төрлөө

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанаас 18 шинэ начин төрлөө. Тухайлбал Ч.Хөхчирэнгэр, Бат-Отгон,Чимэддорж, Амарсайхан, Х.Гантулга, Нямдорж тэргүүтэй аймгийн цолтнууд шуурхай барилдаж, улсын начин цолны болзол хангасан. Тэдний дөрөв нь Архангай, гурав нь Өвөрхангай аймгийнх бол Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас тус бүр хоёр начин төрөв. Мөн Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрж, Дорнод аймгийн арслан Д.Анар тунаж үлдэн, Ш.Мөнгөнбаатараар тав давж улсын начин боллоо.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *