Categories
мэдээ спорт

Начин цолны тааварт байсан, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тавын даваанд тунаж, Д.Анарт өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын тавын даваа өндөрлөлөө. Тавын даваанд улсын алдар цолтой бөхчүүдийн ихэнх нь нутгийнхаа аймгийн цолтнуудыг амлан авч, улсын начин болгож байгаа харагдлаа. Харин хоёр аймгийн арсланг хэн ч амлалгүй тунаж, үлдэн хоорондоо учраа таарч барилдлаа. Тиймээс хэн давсан нь улсын начин цолны болзол хангах учиртай байв. Тодруулбал Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат аймгийн арслан Д.Анар нар уран мэхийг уралдуулан барилдаж, Д.Анар улсын начин цолны болзол хангалаа.

Ш.Мөнгөнбаатар улсын начин цолонд ойрхон бөхийн тааварт дээгүүрт ордог, эрчтэй, хүчтэй аймгийн хурц арслангуудын нэг. Тиймдээ ч нутгийн зон олон нь энэ удаа түүнийг Улсын начин болно хэмээн итгэл хүлээлгэн хүлээж байв. Уран хурц барилдаантай түүнийг энэ жилийн наадамд хэнч амлалгүй тунаж Д.Анартай учраа тааран, уран мэхийг уралдуулан барилдлаа. Хэн давсан нь улсын начин болох учиртай байв. Тунаж үлдээд улсын начин болно гэдэг үндэсий бөхийн бахдам амжилтын нэг. Энэ удаагийн барилдаанд Д.Анар давж, начин цолны тааварт байсан Ш.Мөнгөнбаатар өвдөг шороодон, улсын начин цолноос шүүрээд алдлаа.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *