Categories
мэдээ спорт

Баяр наадамд 730 гаруй шагайн харваач бүртгүүлжээ

Баяр наадмын Шагайн харваан тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. 2016 оны наадамд нийслэл хот болон дийлэнх аймгийн 82 багийн 730 гаруй харваач цэц сорихоор бүртгүүлжээ. Энэ жил ахмад харваачид наадамд оролцож байгаагаараа онцлог юм.

Эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл болсон шагайн харваа нь баяр наадмын хөтөлбөрт 1998 онд албан ёсоор багтсан. Харин 2014 онд Юнескогийн хүн төрөлхтний Биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *