Улсын их баяр наадмын хурдан шүдлэн насны морьд барианы зурхайгаас мордлоо. Энэ жилийн наадамд нийт 372 хурдан шүдлэн бүртгүүлснээс 80 гаруй үрээ хасагдаж, 290 үрээ гарааны зурхай руу гарлаа. Эрлийз монголоор нь ялгаж, шүдлэхэд 80 гаруй адуу хасагдсан ажээ. Ингээд өнгөрсөн жилийн дааганы уралдаанд түрүүлсэн халтар шүдлэн болон айргийн тавд ирж байсан дааганууд ийнхүү шүдлэн насандаа төрийн наадамд торгон жолоо өргөхөөр мордов. Мөн анх удаагаа наадамд уралдаж байгаа битүү үрээнээс гадна Улс, аймгийн алдарт цолтой уяачдын унаган хүлгүүд ч уралдахаар иржээ.
Н.ГАНАА