Наадмын өдрүүдэд
замын хөдөлгөөнд автомашины хязгаарлалт хийхгүй гэнэ. Харин АСЕМ-ын уулзалт
долдугаар сарын 13-ны өдрөөс эхэлнэ. Энэ өдрөөс хөдөлгөөнд оролцох тээврийн
хэрэгслийг дугаараар нь хязгаарлах аж. Одоохондоо тэгш сондгой эсвэл дугаарын
сүүлийн цифрээр ялгах эсэхээ ЗЦГ шийдээгүй байгаа гэлээ. Наадмын үеэр жолоч
нарыг “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвийн зогсоолуудад машинаа үнэ
төлбөргүй тавиарай гэж ЗЦГ-аас зөвлөж байна.