Өмнөд Солонгосын усанд сэлэлтийн аварга тамирчин Пак Тэ Хуан допинг хэрэглэсэн хэргээр Спортын арбитрийн шүүхээс түүнийг Рио-ийн олимпод орохыг нь хориглоод байна. Гэвч Пак Тэ Хуаныг олимпод оролцох тамирчдынхаа жагсаалд оруулах болно гэж Өмнөд Солонгосын олимпийн хорооны дарга Чо Ён Хо мэдээлжээ. Рио-2016 олимпод усанд сэлэлтийн багаа бүрдүүлэх хугацаа нь долдугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болоод байгаа юм байна.
Пак Тэ Хуан нь 2008 оны Бээжингийн олимпийн 400 болон 200 метрийн чөлөөт сэлэлтийн аварга бөгөөд 2012 оны Лондонгийн олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт тамирчин юм.