Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын буриад сурын харваа энэ сарын 7-нд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60, нийт 225 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьжээ. Тэмцээний дүн гарсан байна.
Эрэгтэй харваачдаас:
- Нэгдүгээр байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баяндун сумын харьяат, “Аш-Авгад” ХХК-ийн харваач, Буриад сурын гоц мэргэн, Олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар 59/8 оноогоор
- Хоёрдугаар байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Буйрын хөх давалгаа” аялал жуулчлалын компанийн харваач, Буриад сурын улсын мэргэн, спортын мастер Заяатын Ариунбат 59/4 оноогоор
- Гуравдугаар байранд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах фабрикийн харваач, Хангарьд спорт хорооны тамирчин, Буриад сурын спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг 58/10 оноогоор
- Дөрөвдүгээр байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул залуу харваач Нармандахын Алтантулга 58/10 оноогоор 5-р байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дондогжалцангийн Дугарсүрэн 58/6 оноогоор тус тус эзэлсэн байна.
Эмэгтэй харваачдаас:
- Нэгдүгээр байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Буриад сурын спортын дэд мастер Эрдэнэбилэгийн Оюунжаргал 55/4 оноогоор
- Хоёрдугаар байранд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Буриад сурын спортын мастер Чагнаадоржийн Гандаваа 53/5 оноогоор
- Гуравдугаар байранд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, Буриад сурын Дархан мэргэн Дондогнямын Цэцэг 51 оноогоор
- Дөрөвдүгээр байранд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, УБ хот Багануур дүүргийн харваач Мөнхболдын Мөнхцэцэг 50/5 оноогоор
- Тавдугаар байранд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг, Петровис багийн харваач Батын Бүтваан 49/6 оноогоор тус тус эзэлжээ.
Өнөөдөр сурын талбайд Хүүхдийн сурын харваа болж байна.