Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Ерөнхий сайдад дараах хүмүүсийн нэрийг дэвшүүлээд байсан юм. Говьсүмбэр аймгийн Засаг даргад Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг даргад Т.Энхтүвшин нарын нэрийг дэвшүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаараа Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гомбодоржийн Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Төмөртогоогийн Энхтүвшин нарыг томиллоо.