Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын хуралдаантай холбоотой автомашины дугаарын хязгаарлалт хийнэ

Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулан явуулж байгаа билээ.

Нийтдээ арван удаагийн хурал долдугаар сарын 16-ныг дуустал болох бөгөөд эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлана гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

2016 оны 07 дугаар сарын 14,16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн, 2016 оны 07 дугаар сарын 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *