Categories
мэдээ улс-төр

Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулган хуралдаж АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томиллоо. Гишүүдээс 88 хувийн саналаар дэмжлэг авав. “Жараахайтай зууралдаад том загас барьж чадахгүй яваад байдаг асуудал бий. Үүнд анхаарч ажиллаарай. Мөн авлигын эх үүсвэрийг олж хараад урьдчилан сэргийлэх ажил дээр анхаардаггүй. Тиймээс бодлогын зөвлөмж өгөх шаардлагатай шүү” гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Бид АТГ-ыг айлгадаг газар гэж хардаг. Гол суурь нь төрийн ажил зөв явж байгаа эсэхийг анхаарах ёстой. Хууль шат шатандаа хэрэгжиж байна уу гэдэгт анхаарч ажиллахыг хүсч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *