Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өмнө гавьяат цолтнууд төрлөө

Монгол улсын Ерөнхийлөгч Улсын их баяр наадмыг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Үүнд:

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор НИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, “Туул” МСҮТ-ийн багш Батаагийн Туул нарыг, Монгол улсын Гавьяат багш цолоор 29 дүгээр сургуулийн ахмад багш Дэжидийн Долгорсүрэн, ХСИС-ийн Бие хамгаалах тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянхярваа, ЧД-ийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр нарыг, Монгол улсын Гавьяат барилгачин цолоор Зөвлөх инженер Доржбатын Мандах, Барилгын цэргийн ахмад ажилтан бэлтгэл хурандаа М.Мөнхбатыг, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор МУ-ын Уулчдын үндэсний холбооны гишүүн, Эрүүл Монгол хайкинг клубын тэргүүн Базархандын Цэвээндаш нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор Багануур компанийн оператор жолооч Бадамын Эрдэнэбат, Монгол Улсын Гавьяат хуульч цолоор Хууль зүйн сайд Дамбийн Дорлигжавыг, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Шаравдоржийн Төмөрбаатарыг, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолоор СУИС-ийн багш Готовын Цогбаярыг, Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн дарга Орсвойн Пүрэвсүрэн, ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Х.Пүрэвдорж нарыг, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Мөнхжаргалын Базаррагчаа, ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн зөвлөх А.Очир нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Шагдарсүрэнгийн Энхбат, Сүхбаатар дүүргийн ЭМН-ийн ахмад ажилтан О.Бямбаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Монгол Кино Нэгтгэлийн ахмад ажилтан, дуу оруулагч Төрмөнхийн Карма, Лхагваагийн Дэмидбаатар, Осорын Бат-Өлзий нарыг шагнаж баяр наадмын өмнө баяр нэмлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *