Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын далбаа”-ны өдрийн ёслолд 2000 гаруй цэргийн албан хаагч оролцоно

“Монгол Улсын далбаа”-ны өдрийг жил бүрийн долдугаар
сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Найм дахь жилдээ тэмдэглэж
буй уг баярт зориулан 2000 гаруй цэргийн алба хаагч ёслолын жагсаалд оролцохоор
бэлтгэлээ базааж байна. Энэхүү жагсаалд зэвсэгт хүчин, цагдаа, хилийн
цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.
Тэд нэгдсэн бэлтгэл буюу шөнийн парадыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Чингисийн
талбайд хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил “Монгол Улсын далбаа”-ны өдөрт
зориулж 1800 гаруй төрийн албан хаагч жагссанаас гадна үлээвэр хөгжим тоглосон
юм. Одоогийн Монгол Улсын төрийн далбаа нь 1992 оны хоёрдугаар сарын
12-ноос хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 1949 оны төрийн далбаанаас социалист одыг
хассанаараа л өөр аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *