Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт эхэллээ

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг
болох “АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус чуулганд АСЕМ-ын гишүүн 54 орны 100 төлөөлөгч болон Монголын
шилдэг 50 залуу оролцож байна. Уг чуулганд оролцохоор бүртгүүлсэн гадаадын 3900
хүнээс шилдэг 100 төлөөлөгч сонгогдсон болохыг ерөнхий зохион байгуулагч,
Ази-Европын сангийн Боловсролын газрын захирал хатагтай Леони Нагараяан
онцоллоо.

Чуулганаар АСЕМ-ын яриа хэлэлцээний гурван тулгуур болох улс төр,
эдийн засаг, нийгэм-соёлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Залуучуудын
чуулга уулзалтаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн АСЕМ-ын Дээд түвшний
уулзалтаас гарах баримт бичигт тусгана.

Зохион байгуулагчдын зүгээс чуулганд оролцох төлөөлөгчдөд зориулж
Монгол орны соёл, зан заншил, орчин үеийн залуусын амьдралын хэв маягтай
танилцах боломжийг бүрдүүлсэн хөтөлбөрийг бэлдсэн бөгөөд чуулганы бэлтгэл ажил
бүрэн хангагдсан байна. Чуулган энэ сарын 10-ны өдөр өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *