Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Ёстой гоё сонгууль боллоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус дугаарын тэргүүн нүүрт шинэ УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны мэдээллийг хүргэжээ. Анхдугаар хуралдааны сонин хачин, содон мэдээллийг та бүхэн II нүүрнээс үргэлжлүүлэн уншаарай. Мөн анхдугаар чуулганы үеэр АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах шаардлагатай хэмээн мэдэгдэл хийв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ярилцлага өгсөн байна. Тэрээр “Энэ долоо хоногтоо багтаад Ерөнхий сайд томилогдох байх” хэмээн ярьжээ. Энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв бол шинэ улс төрийн томилгоо. Та бүхэнд энэ тухай мэдээллийг “Өдрийн сонин” дэлгэрэнгүй цаг алдалгүй хүргэж байх болно.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Баабарын “Ёстой гоё сонгууль боллоо” нийтлэл оржээ.

Харин VI нүүрт Ази, Европын орнууд авлигыг бууруулахад хамтарч ажиллах тухай нийтлэл орсон байна. Мөн энэ дугаарт бөхийн төрөлд Монголоос төрсөн дэлхийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн нэрт тайлбарлагч, булган сүүлтэй дасгал­жуулагч, улсын начин Шагдарын Чанравын гэргий Лувсанчоймболын Лириймаагийн сонирхолтой ярилцлага оржээ. Тэрээр ханийнхаа талаар “Миний хань бөхийн тэнгэрлэг нэгэн зүтгэлтэн байсан даа” хэмээн дурсчээ.

Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэрийг энэ сарын 4-нд цагдаагийнхан баривчилж, цагдан хорьжээ. Үүсээд буй нөхцөл байдлыг “Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн охин З.Солонгоос тодруулсан тодруулга оржээ. Түүнийг одоо болтол эцэг, эхтэй нь уулзуулахгүй байгаа аж.

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын зөвлөх А.Гансүхийг Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг оргон зайлсан гэж тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа билээ. Ямартай ч А.Гансүх гадаад руу явсан нь үнэн эсэхийг энэ лхагва гаригийн дугаараас уншаарай.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сурагч бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан талаар мэдээлж байсан билээ. Энэ хэрэгт цагдаагийн ажилтанг буруутгаж байгаа. Тэгвэл цагдааг буруутай эсэхийг шалгаж байгаа тухай мэдээлэл нийтлэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *