Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар Ардчилсан намын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор шийдвэрлэсэн бол УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болсон байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.