АНУ болон Бразилийн эрдэмтэд Зика вирусын эсрэг хоёр вакцин гарган авчээ.
Энэ талаар AP агентлаг уламжилсан бөгөөд вакциныг Харвардын их сургууль, Сан Паулугийн их сургуулийн судлаачид гарган авсан болохыг онцоллоо.
Туршилтаар вакцин хийлгэсэн хулганууд халдвар аваагүй бол вакцин хийгдээгүй хулгануудын цусанд вирус үржиж байжээ. Японы эрдэмтэн Томохико Такасаки уг вакцины тухай “Энэ бол хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс хамгаалах вакцин гаргаж авах эхний алхам. Бусад эрдэмтдийг ч мөн энэ үйл явцад нэгдэж, мэдээллээ хуваалцахыг уриалж байна” гэжээ.