Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр сайн мэдээ дуулгана. Сүүлийн үед дандаа сайн мэдээ дуулгаж байгаа. Цоо шинэ хоёр ч эмнэлгийн ажил эхэлсэн, барилгын ажил хийгдэж байгаа. Хоёр том цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдлаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын гэрээ, Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдсан. Эдийн засгийн амьдрал үргэлжилж байна. Дараагийн сайн мэдээгээ дуулгах гэж байна. Уг нь энэ асуудлыг улс төр, сонгуулиас ангид байлгах гэж Засгийн газар хичээсэн, гэхдээ нэгэнт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндөж байгаа учраас Ерөнхий сайдын хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлж байна. Монголчууд зарим мэдээллийг сонгуультай холбож сааруулаад байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна.

Өнөөдөр би Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг албан ёсоор зарлаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшихийн дээр, Монголын компани 49 хувийг эзэмшинэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани эзэмшихээр болсон. Одоо “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын компанийн тухай хуулиар зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болж байна. Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.