Categories
мэдээ соёл-урлаг

​”Тэнгэрийн хүү” жүжгийн тасалбар маргаашнаас худалдаалагдана

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дахин тайзнаа тоглохоор болжээ. Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шаньюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын жүжигчин болон УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Т.Сэр-Од, бүжиг дэглээчээр МУГЖ Б.Цогнэмэх А.Даваахүү нар ажиллах ажээ.

Тус жүжгийг ирэх сарын 9,10-нд тоглоно. Тасалбарыг энэ сарын 29-нөөс худалдаалах бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байж ажээ.